More Website Templates @ TemplateMonster.com - November 07, 2011!

Монгол Овоо ХХК

Зураг төсөл

Ерөнхий захирлын мэндчилгээ


            Компанийг үүсгэн байгуулагч миний бие 1974 онд БНХорват улсын Загребийн их сургуулийг төгссөн бөгөөд түүнээс хойш барилгын конструктор инженерийн мэргэжлээр 300 гаруй орон сууц, үйлдвэр, үйлчилгээний чиглэлийн объектийн зураг төсөл хийж гүйцэтгээд байна. бид сүүлийн жилүүдэд Зайсан дахь "Монголын Түүх Соёл Амралтын Төв", Титэм хотхон, Худалдааны төв, Баянзүрх, Хан-уул дүүрэгт баригдаж байгаа орон сууцны 10-16 давхар барилгууд мөн хот хороонд үйлдвэрийн металл хийц бүхий барилгуудын зураг төсөл нилээн хэдийг боловсруулаад байна.  Манайх мэргэшсэн архитектор 1, архитектор 3, мэргэшсэн инженер 2, зөвлөх архитектор 2, “Барилгын залуу инженерийн баг” гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манайх ШУТИС болон Япон, Солонгос зэрэг орнуудын ижил төрлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе. Хамтран ажилладаг бүх түншүүддээ мөн сайн сайхныг хүсэн ерөөе.

Ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер: Н.Төмөрбаатар